БАЙГУУЛЛАГЫН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭСТ ХАРИЛЦААНЫ МЕНЕЖЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2016-02-15


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Банкны эрхэм зорилго, стратегитай уялдуулан том, дунд аж ахуйн нэгж, байгууллагуудыг харилцагчаар татах, тогтвортой хамтран ажиллах, шаардлагатай судалгааг гаргах, холбогдох хороонд танилцуулж шийдвэрлүүлэх, нэгжийн харилцааны менежерүүдтэй холбоотой ажиллах, эх үүсвэрийг нэмэгдүүлэх болон бусад холбогдох ажил үүргийг хийж гүйцэтгэх

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА

Үндсэн мэргэжлийн туршлага:

•    Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
•    Мэргэжлийн чиглэлээр  1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;

Туслах  мэргэжлийн туршлага
•    Банкны үндсэн програмын талаар өндөр мэдлэгтэй байх;
•    Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
•    Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
•    Албан бичиг боловсруулах, хөтлөх чадвартай;
•    Гэрээ боловсруулах, хэлцэл хийх чадвартай;


Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2016 оны 02-р сарын 17-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК