ТӨРИЙН БАНКНЫ ОРЛОГЧ ЗАХИРАЛ Т.ДОРЖДЭРЭМ БАНКНЫ САЛБАРЫН ДЭЭД ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2015-12-21


Монголын Банкны Холбооноос мэргэжлийн ур чадвар, хичээл зүтгэлээрээ хошуучлан байгууллагынхаа хамт олныг манлайлахаас гадна салбартаа үлгэр болохуйц шинэ санаачилга, ажлын арга барилыг нэвтрүүлсэн, салбарынхаа хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан шилдгүүдээ 2012 оноос эхлэн шалгаруулж, Банкны салбарын дээд шагнал болох “ШИЛДЭГ БАНКИР”-аар өргөмжилдөг уламжлалтай билээ.

2015 оны “ШИЛДЭГ БАНКИР” шалгаруулах арга хэмжээ 2015 оны 12 дугаарын сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж Төрийн банкнаас Гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэм Банкны салбарын дээд шагнал “ШИЛДЭГ БАНКИР”-аар шалгарлаа.

Т.Дорждэрэм захирал болон Төрийн банкны нийт хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье.

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК