ТӨРИЙН БАНКНЫ ЭЛЧ ТАМИРЧИН Д.МӨНХЗУЛДАА АМЖИЛТ ХҮСЬЕ

2015-11-17


Грек улсын Халкидики хотноо 2015 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 90 орны 1600 гаруй өсвөрийн шатарчид 6 насны ангиллаар оюун ухаанаа уралдууллаа. Монгол улсын хувьд энэ тэмцээнээс нийт 5 медаль авч байсан бөгөөд энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн өсвөрийн 26 шатарчин оролцсон юм.
 
Тус тэмцээнд 2014 оны Дэлхийн аварга, Төрийн банкны элч тамирчин Д.Мөнхзул эмэгтэйчүүдийн 10 насны ангилалд 111 шатарчинтай өрсөлдөж, 7 оноогоор 14 дүгээр байрт шалгарсан байна.
 
Д.Мөнхзулын хувьд энэ жил 9 настай бөгөөд шатрын Дэлхий аварга шалгаруулах тэмцээний журмын дагуу 10 насны ангилалд оролцсон юм. Тиймээс ирэх 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авах бүрэн боломжтой хэмээн мэргэжилтнүүд онцолж байна.
 
Өсвөрийн нийт шатарчдадаа болон Д.Мөнхзулдаа Төрийн банкны хамт олноос цаашдын уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК