Япон улсад Төрийн банкны картаар гүйлгээ хийх боломжтой болжээ

2015-10-07


Япон улсад зорчих гэж байгаа иргэдэд дуулгах нэгэн сайхан мэдээ байна. Япон улсад өргөнөөр хэрэглэгддэг JCB картыг Монголд анх удаа Төрийн банк гаргаж байгаа бөгөөд ингэсэнээр Монгол, Япон хоёр улсын хооронд зорчиж буй бизнес эрхлэгч нар, аялагчид мөн Япон улсад  сурч, ажиллаж амьдарч буй оюутан залуус, иргэд санхүүгийн хэрэгцээгээ хялбар шийдэх боломжтой болж байгаа юм.  

Төрийн банк нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн Монголбанкаар дамжуулан JCB картыг төлбөрт хүлээн авах гэрээ байгуулж, гэрээний дагуу эхний улиралдаа  багтаан тус картыг өөрийн 500 гаруй салбар нэгж, 275 АТМ, 1900 гаруй  Картаар үйлчлэгч байгууллагаар хүлээн авч эхлэсэн билээ. Үүний дараа 2014 оны 10-р сарын 13-нд Төрийн банк болон JCB International Co.,ltd байгууллагуудын хооронд JCB карт гаргах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байсан билээ. Тэгвэл  2015 оны 10-р сарын 06-ны өдрийн морин цагт тус картыг монголын зах зээлд гаргах албан ёсны нээлийн арга хэмжээ Төрийн банкны төв байран дээр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Орлогч захирал Т.Дорждэрэм, Орлогч захирал Б.Онон, JCB International байгууллагын Тэргүүн дэд ерөнхийлөгч Койжера Вада, Дэд ерөнхийлөгч Кимихиза Имада нар оролцсон юм. 

Хамгийн орчин үеийн технологи, найдвартай ажиллагаа, өндөр нууцлал бүхий JCB брэнд картыг дэлхий даяар 190 орчим улс оронд 29 сая картаар үйлчлэгч байгууллагуудад төлбөрт хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 19 орны 89 сая гаруй хүн эзэмшдэг билээ. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК