Төрийн банк 3 дах жилдээ “ОЮУТНУУДТАЙ ТАНГАРАГ ” –ийн баярыг зохион байгууллаа.

1970-01-01


Монгол улсад Оюутны байгууллага үүсч хөгжсөний 72 жилийн түүхэн ойг тохиолдуулан Монголын Оюутны Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Оюутны тангарагийн баяр” 2015 оны 9-дүгээр сарын 1-ний өдөр эзэн Чингисийн талбайд боллоо.

2015-2016 оны хичээлийн жилийн баярт зориулсан Тангарагийн баярыг Төрийн банк 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч Д.Батбаяр болон Их дээд сургуулийн удирдлагууд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Төрийн банк сүүлийн 3 жил Монголын Оюутны Холбоотой хамтын ажиллагаатай ажиллаж, оюутны нэрийн хуудас болсон смарт картыг оюутан залуустаа хүргэж, өнөөдрийн байдлаар энэхүү картыг Монголын нийт 168 000 оюутан залуусын 70 хувь нь тогтмол ашиглаж байна.

Мөн энэ үеэр тус банкнаас 5 оюутныг бүтэн жилийн сургалтын төлбөрөөр урамшуулдаг уламжлал тогтсон бөгөөд энэ жил Элсэлтийн Ерөнхий шалгалтанд хамгийн өндөр оноо авсан 3 оюутанд сургалтын тэтгэлэг гардуулснаас гадна, тангарагийн баярт оролцож буй нийт оюутнуудаас 2 азтанг тодруулж, тус бүр бүтэн жилийн сургалтын төлбөрөөр урамшууллаа.

Оюутны бүтэн жилийн сургалтын төлбөрын батламжийг оюутны тангарагийн баярт зориулсан шоу тоглолтын үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, бизнес хөгжлийн газрын захирал А.Ганбаатар, Маркетингийн хэлтсийн захирал Г.Болорсүх нар гардуулсан юм. 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК