ОЮУНЛАГ ЗАЛУУЧУУДАА ДЭМЖИГЧ ТӨРИЙН БАНКНЫ ТАМИРЧИН Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ.

2015-05-19


Тайландад Батаяа аралд зохион байгуулсан сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж өндөрлөлөө. Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн охидын 9 насны ангилалд Төрийн банкны элч тамирчин  Д.Мөнхзул маань оролцож  Мөнгөн медалийн эзнээр тодорч эх орныхоо нэрийг дахин цуурайтууллаа.
Төрийн банкны хувьд Монгол Улсынхаа алдар, нэрийг дэлхийн дэвжээнд гаргаж, ирээдүйн алдартнуудыг төрүүлэх явдал нь эх орондоо бодитой хувь нэмрийг оруулж байгаагийн нэгэн илрэл юм.
Төрийн банкны нийт хамт олон болон харилцагчдынхаа нэрийн өмнөөс Монгол Улсын нэр хүндийг байнга өргөж байдаг оюунлаг тамирчиндаа талархлаа илэрхийлж амжилт хүсье.
 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК