Мэдээллийн аюулгүй байдлын ХЯНАЛТЫН МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2015-06-03


Ажлын байрны үндсэн зорилго:

Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын стандартуудын хэрэгжилтэнд хяналт тавих, бодлого, журам боловсруулах 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • МТ-ийн аудитын болон мэдээллийн аюулгүй байдлын хяналтын чиглэлээр 3 болон түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
  • Англи хэлний дээд шатны мэдлэгтэй байх
  • Үр дүнтэй харилцаа холбоо тогтоон асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх ур чадвартай 
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай, бие даан ажиллах чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай

Тусгай шаардлага:

  • Мэдээллийн аюулгүй байдлын хяналтын талаар, ISO2700x, PCI стандартуудын мэдлэгтэй байх
  • Microsoft Windows, Unix, Linux үйлдлийн системүүд, Oracle RDBMS, MySQL -ийн талаар мэдлэгтэй, ажиллах чадвартай байх
  • Мэдээллийн системийн удирдлага хяналт, үйл ажиллагааны талаар мэдлэгтэй байх

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 06-р сарын 12-ний өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК