БУЛГАН АЙМГИЙН ТӨРИЙН БАНКИНД САЛБАРЫН ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015-05-13


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Хариуцсан салбар, түүний харьяа нэгжүүдийг орон нутгийн банк, санхүүгийн зах зээлд тэргүүлэгч нэгж байлгаж, бүтээгдэхүүнээр чанарын дээд түвшинд үйлчлэн, бүтээмжийг дээшлүүлэх замаар нэгж бүрийг ашигтай ажиллуулж, харилцагчийн үйлчилгээ, харилцааг өндөр түвшинд байлгах нь энэхүү ажлын байрны зорилго оршино.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 
  • Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  
  • Удирдан зохион байгуулах болон багаар хамтран ажиллах чадвартай;
  • Бие даасан бусдын нөлөөнд автахгүй шийдвэр гаргах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Бусдыг сонсох өөрийгөө илэрхийлэх чадвартай;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 05-р сарын 14-ны өдрийн 17:00 цагийг дуустал Булган аймгийн Төрийн банкны төв салбар дээр анкетаа бөглөж өгнө үү. 

Анкетыг Булган салбарын Архив, бичиг хэргийн ажилтан болон Төрийн банкны www.statebank.mn хаягнаас татаж авна. Мөн www.statebank.mn хаягаар орж онлайнаар бөглөж болно.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК