ТӨРИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2015-04-02


Банкны тухай хуулийн 33 дугаар зүйл, Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн Зохицуулах Хорооны даргын 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 434/113/167 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журам”-ыг үндэслэн “Төрийн банк”-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус НЭГ гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Банк, санхүү, эдийн засгийн дээд боловсролтой, мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс дөрвөөс доошгүй жил нь банк, санхүүгийн байгууллагад эрх бүхий албан тушаал хашсан байх;
  2. Төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдагггүй байх;
  3. Сүүлийн таван жилийн дотор Төрийн банк (Зоос банк) банкинд ажиллаж байгаагүй;
  4. Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүйг нь нотолсон байх;
  5. Банкны эрх бүхий албан тушаалтан, түүний холбогдох этгээд бус байх;
  6. Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч бус байх, эсхүл уг этгээдтэй холбогдох этгээдийн хамааралгүй байх;
  7. Банкны үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч урамшуулал авдаггүй байх;
  8. Төрийн банкинд (Зоос банк) төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр наймаас дээш жилээр ажилаагүй байх;
  9. Банкны тухай хуульд заасан банкны хувьцаа эзэмшигч, томоохон харилцагч, эсхүл эрх бүхий албан тушаалтан бус байх;
  10. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
  11. Төрийн эсрэг болон эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх;
  12. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй байх;
  13. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш 3 жил өнгөрсөн байх;
  14. Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан бус байх;
  15. Зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш 3 жил өнгөрсөн байх;
  16. Банкны аудитын болон эрсдэлийн удирдлагын газар ажиллаж байсан болон ажилладаг, Компанийн зохистой засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдсан бол давуу тал болно;

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • Дээд боловсролын үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар гэрчлүүлсэн)
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ялтай эсэх тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт авах тухай Монголбанк, Сангийн яаманд хүсэлт
  • Ажлын газрын тодорхойлолт, өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Монголбанкнаас “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт
  • Монголбанкнаас ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь банкийг удирдахад харшлахгүй тухай тодорхойлолт
  • Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах хорооноос “зөрчлийн улмаас банк ба банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх тухай” тодорхойлолт
  • Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр наймаас дээш жилээр ажиллаагүй, сүүлийн таван жилийн дотор тус банкинд ажиллаж байгаагүй  тухай Төрийн банкны тодорхойлолт
  • Банкны хувьцаа эзэмшигч, томоохон харилцагч, эсхүл түүний эрх бүхий албан тушаалтан эсэх тухай харилцагч банкны тодорхойлолт
  • Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай шүүхийн лавлагаа, Санхүүгийн Зохицуулах Хорооны тодорхойлолт
  • Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, эсхүл уг этгээдтэй холбогдох этгээдийн хамааралтай эсэх тухай харилцагч банкны тодорхойлолт
  • Банкны хараат бус гишүүнд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх талаар холбогдох бусад баримт бичиг

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, С.Данзангийн гудамж, Засгийн газрын 2 дугаар байр, Сангийн яамны 305 тоот өрөө Санхүүгийн зах зээл, даатгалын хэлтсийн мэргэжилтэн Н.Билгүүнд хүлээлгэж өгөх Утас: 264158, 98206183

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг 2015 оны 4 дүгээр сарын 30 -ны өдрийн 1700 цаг хүртэл хүлээн авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.mongolbank.mn, www.statebank.mn, www.mof.gov.mn сайтнаас үзнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК