СҮЛЖЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2015-04-01


Ажлын байрны үндсэн зорилго:
Сүлжээний нууцлал, аюулгүй байдалд хяналт тавих, сүлжээний аюулгүй байдлын төхөөрөмжүүдийн ажиллагааг удирдан, найдвартай ажиллагааг ханган ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэдээллийн технологи, харилцаа холбоо болон компьютерийн сүлжээний чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
  • 5-аас доошгүй жил сүлжээний администратор, сүлжээний аюулгүй байдлын чиглэлээр ажилласан ажлын туршлагатай байх
  • Компьютерийн техникийн Англи хэлний өндөр мэдлэгтэй байх
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай, нягт нямбай;
  • Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;
  • Ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;
  • Удирдан зохион байгуулах чадвартай байх
  • Бие даасан бусдаас хараат бус шийдвэр гаргах чадвартай

Тусгай шаардлага:

  • Сүлжээний аюулгүй байдлын төхөөрөмжүүд, тухайлбал, Cisco-гийн тєхєєрємжүүд дээр ажиллах мэдлэг, ур чадвар, туршлагатай байх
  • Microsoft Windows, Unix, Linux үйлдлийн системүүдийн талаар мэдлэгтэй, ажиллах чадвартай байх
  •  Мэдээллийн аюулгүй байдлын талаар мэдлэгтэй байх
  •  Сүлжээний аюулгүй байдлын техник технологи, аргачиллуудын талаар мэдлэгтэй байх
  •  CCNA, CCNP Security сертификаттай бол давуу тал болно

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2015 оны 04-р сарын 10-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК