Төрийн банкны “Хүндэтгэлийн аян-2015”-ын эзэд тодорлоо

2015-06-05


           Монгол улсын хэмжээнд 540 гаруй салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэгч Төрийн банк нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын үйлчилгээ - Нийгмийн даатгалын сангаас Төрийн банкаар дамжуулан тэтгэвэр авагч 160,000 ахмад настанууддаа жил бүр хүндэтгэл үзүүлэн урамшуулдаг билээ. Энэ жилийн “Хүндэтгэлийн аян-2015” арга хэмжээг 2015 оны 2 дугаар сарын  17-ны Лхагва гарагийн оройн 21.00 цагт зохион байгуулж, Төрийн банкнаас тэтгэвэр авагч 160,000 ахмадуудаас 10 ахмадыг тус бүр 1 сая төгрөгөөр урамшууллаа.

        Тус арга хэмжээнд  Хүн амын хөгжил,  нийгмийн хамгаалалын яамны дэд сайд Б.Мөнхбаатар, Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан, Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан болон Төрийн банкнаас тэтгэвэр авагч ахмадын төлөөлөл оролцсон бөгөөд МҮОНТ-ийн 600 студиэс эх орон даяар шууд дамжуулан үзүүллээ. 

      Мөн тус нэвтрүүлгийг хөндлөнгөөс  хянан явуулах шүүгчдээр Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга Н.Ариунаа, Төрийн банкны Их тойруу тооцооны төвийн захирал П.Даваадулам, Төрийн банкны харилцагч, өндөр настан Т.Эвсанаа  нар ажиллаа. 

“Хүндэтгэлийн аян-2015”-ын эздээр дараахь ахмадууд тодорлоо. Үүнд:

1.    Онинхөх овогтой Тунгалаг /Төрийн банкны 10-р хороолол тооцооны төвийн харилцагч/
2.    Жамц овогтой Баатар /Төрийн банкны Чингэлтэй тооцооны харилцагч/
3.    Доной овогтой Цэдэн-Иш /Төрийн банкны 120-н мянгат тооцооны төвийн харилцагч/
4.    Бээжинхүү овогтой Лхамхүү/Сэлэнгэ аймгийн Зүүн хараа салбарын харилцагч/
5.    Сүхбаатар овогтой Эрдэнэ /Төрийн банкны Бичил тооцооны төвийн харилцагч/
6.    Сундуй овогтой Адъяа /Сүхбаатар аймаг Дарьганга тооцооны төвийн харилцагч/
7.    Гаанжуур овогтой Саранчимэг /Орхон-уул аймаг Орхон салбар, Урт булаг тооцооны төвийн харилцагч/
8.    Довчин овогтой Хаянхярваа /Төрийн банк 11-р хороолол тоцооны төвийн харилцагч/
9.    Дорж овогтой Уранбилэг /Төрийн банк 40-н мянгат тооцооны төвийн харилцагч/
10.    Болд овогтой Сүхтөмөр /Дорнод аймаг, Гурванзагал тооцооны төвийн харилцагч/ нар тус тус тодорч Төрийн банкнаас 1 сая төгрөгийн хадгаламж нээлгэх эрхийн эзэд боллоо. 

Та бүхэн элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК