“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2024-05-17


“ТӨРИЙН БАНК” ХК-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

“Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшигч, иргэн байх;
  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран банкны энгийн хувьцааны 5 (тав)-аас дээш хувийг эзэмшдэггүй байх;
  3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь банктай сүүлийн 2 (хоёр) жилийн хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны харилцаа, хөдөлмөрийн харилцаанд оролцоогүй байх;
  4. Банк, санхүүгийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажилтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх;
  5. Бусад банкны хувьцаа эзэмшигч бус байх;
  6. Банк, санхүү, эрх зүй, эдийн засаг, бизнесийн чиглэлээр дээд боловсролтой, мэргэшсэн, мэргэжлээрээ 5 (тав)-аас доошгүй жил ажилласан мэдлэг, туршлагатай байх;
  7. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өр, төлбөргүй байх;
  8. Гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх.

 

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

  1. Улс төрийн болон төрийн жинхэнэ албан тушаал хашдаггүй байх;
  2. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх.

 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн өөрийн гарын үсгээр баталгаажуулсан хүсэлт;
  2. Анкет (Анкетыг бүрэн бөглөх, 3*4 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх); /Анкет татаж авах линк: https://www.statebank.mn/product/364
  3. Ажил байдлын тодорхойлолт (өмнө ажил эрхэлж байсан болон одоо ажил эрхэлдэг байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн ажлын туршлагын талаарх танилцуулга);
  4. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  5. Иргэний үнэмлэхийн лавлагаа (e-mongolia-аас авах);
  6. Компанийн засаглалын гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  7. “Төрийн банк” ХК-ийн хувьцаа эзэмшдэг тухай нотлох баримт (Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс авах);
  8. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia-аас авах);
  9. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэх тухай  тодорхойлолт (e-mongolia-аас авах);
  10. Мэргэжлээрээ болон банк, санхүүгийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан ажлын туршлагатайг нотлох баримт (Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эрх бүхий албан тушаалтнаар томилогдсон болон чөлөөлөгдсөн тухай тушаал, шийдвэрийн хуулбар, эсхүл банк, санхүүгийн байгууллагын тодорхойлолт); 
  11. Хяналтын зөвлөлийн гишүүний ажил үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчилгүй эсэх талаар өөрийн гарын үсгээр баталгаажуулсан бичиг.

 

Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвших этгээд нь гадаадын харьяалалтай иргэн бол дараах баримт бичгийг нэмэлтээр бүрдүүлнэ:

  1. Харьяалах улс, эсхүл оршин суугаа улсад зээл, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өртэй эсэх; 
  2. Харьяалах улс, эсхүл оршин суугаа улсад шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх өр төлбөргүй болохыг нотлох баримт бичиг; 
  3. Харьяалах улс, эсхүл оршин суугаа улсад аливаа ял шийтгэл хүлээгээгүй болохыг нотлох баримт бичиг; 
  4. Харьяалах улс, эсхүл оршин суугаа улсад Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэгт ял шийтгэл авч байгаагүйг нотлох баримт бичиг.

 

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах газар, хугацаа:

“Төрийн банк” ХК-ийн Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цаг хүртэл /SBM_Shareholder@statebank.mn/ цахим шуудангаар хүлээн авна.

 

Анхаарах зүйлс:

  1. Материалыг гаргацтай сканердаж, PDF форматаар цахим шууданд хавсаргана.
  2. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй.
  3. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулахгүй. 
  4. Зөвхөн сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  5. Нэмэлт мэдээллийг “Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороотой 75071881 дугаарын утсаар холбогдон авч болно.

 

“ТӨРИЙН БАНК” ХК

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК