ГАДААД ГУЙВУУЛГЫН 3 ГҮЙЛГЭЭ ХИЙСЭН ХАРИЛЦАГЧ 4 ДЭХ ГҮЙЛГЭЭГЭЭ ҮНЭГҮЙ ШИЛЖҮҮЛЭХ ЭРХТЭЙ

2014-12-18


Бидэнд гадаадад ажиллаж, амьдарч, суралцдаг аав ээж, ах дүү, хамаатан, үр хүүхэд, бизнесийн хамтрагчдаа цаг алдалгүй мөнгө шилжүүлэх шаардлага гардаг. Ялангаяа жил бүрийн 12 сард хилийн чандыг зорих иргэдийн тоо нэмэгддэгтэй холбогдуулан гадаадруу мөнгөн гуйвуулга хийх хэрэгцээ их гардаг. Хэрэв танд дээрх хэрэгцээ гарч байгаа Төрийн банкны Төлбөр тооцооны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганнасантай хийсэн ярилцлагад анхаарлаа хандуулна уу.

  • Сайн байна уу? Төрийн банкнаас гадаад гуйвуулгын үйлчилгээндээ ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэсэн, энэ талаараа ярьж болох уу?

Танд энэ өдрийн мэнд хүргэе, Төрийн банк SWIFT буюу олон улсын банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны сүлжээг ашиглан гадаадын нэр хүнд бүхий 21 банкинд байрших өөрийн дансаараа дамжуулан харилцагчийн гадаад төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг хүссэн газарт нь  шуурхай, найдвартай илгээх, мөн хүлээн авах боломжийг олгож байна.

Үүнээс гадна дэлхийн аль ч оронд амьдарч байгаа иргэд, хувь хүмүүсийн хооронд бэлэн мөнгийг хурдан шуурхай шилжүүлэх зориулалттай Western Union, Казакстан улсын банктай хамтран хэрэгжүүлдэг “Фастер” мөнгөн гуйвуулгын үйлчилгээг тус тус харилцагчдаа хүргэдэг. Мөн бид SWIFT гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарласан байгаа.

  • Та дээр дурьдсан урамшуулалт гуйвуулгын талаар тодруулж өгнө үү?

Төрийн банкнаас 2014 оны 12 сарын 31-нийг дуустал гадаад гуйвуулгын үйлчилгээндээ урамшуулал зарласан байгаа.  Энэ нь харилцагчийн гадаад гуйвуулгаар шилжүүлсэн гүйлгээний тооноос хамааран “3+1 үнэгүй” буюу 3 гүйлгээ хийсний дараа бонус болгон дахин 1 гүйлгээг үнэгүй шилжүүлэх эрхийг олгож байгаа юм. Үүнийг баталгаажуулан гадаад гуйвуулга хийсэн харилцагчиддаа купон өгч, түүнийгээ ашиглан урамшуулал авах боломжтой. Жишээлбэл харилцагч 10,000 төгрөгийн хураамж төлж 3 удаа гадаад гүйлгээ шилжүүлсэн бол 4 дэх гүйлгээг хураамжгүй илгээнэ гэсэн үг. 

  • Харилцагч купоноо хэрхэн авах вэ?

Төрийн банкны аль ч салбар нэгжид дээр гадаад гүйлгээ хийлгэсэн харилцагчид манай теллер бонус карт буюу купон олгож тэмдэглэгээ хийж өгнө. Хэрэв харилцагч маань тухайн үед купоноо мартсан бол дараагийн гүйлгээ хийхдээ нөхөж тэмдэглэгээ хийлгэж хөнгөлөлт урамшууллаа авах боломжтой.

  • Тэгвэл гадаадаас мөнгөн гуйвуулга хүлээн авах бол юуг анхаарах ёстой вэ? Төрийн банкинд дансгүй хүн мөнгө хүлээн авч болох уу?

Та манай банкинд дансгүй байсан ч өөрийн нэр дээр гадаадаас мөнгө хvлээн авах боломжой. Үүний тулд манай банкны мэдээлэл (нэр, хаяг, swift code) болон дамжуулагч корреспондент банкны хаягийг мөнгө шилжүүлэх талдаа өгөх хэрэгтэй. Уг мэдээллийг манай банкны вэб сайт дах СВИФТ Гадаад мөнгөн гуйвуулга хүлээн авах хэсэгт байдаг тул заавал банкинд ирэх шаардлагагүй. Энэ мэдээлэл дээр нэмээд хүлээн авагчийн нэр болон дансны дугаараа бичнэ, дансгүй бол регистрийн дугаар, утасны дугаарыг нэмж бичээд гуйвуулагчид илгээнэ.

Мөнгө нь ороод ирсэн тохиолдолд банкинд өөрийн биеийн байцаалттай ирж гүйлгээ хийнэ.

  • Төрийн банк ямар ямар гадаад валютаар гүйлгээ дамжуулж, хүлээн авч байгаа вэ?

Манай банк өөрийн харилцагч банкуудаараа дамжуулан дэлхийн аль ч оронд түгээмэл ашиглагддаг Америк доллар /USD/, Евро /EUR/,  Хятадын юань /CNY/, Японы иен /JPY/, Оросын рубль /RUB/, Солонгосын вон /KRW/, Австралийн доллар /AUD/, Канадын доллар /CAD/, Английн фунт /GBP/, Щвейцар франк /CHF/ зэрэг валютаар гадаад гуйвуулга илгээх, хүлээн авах боломжтой.

  • Зарим тохиолдолд хүмүүс гадаад гуйвуулга хийснийхээ дараа уг төлбөрийг буцаах болон холбогдох мэдээллийг өөрчлөх шаардлага гардаг, энэ тохиолдолд яах вэ?

Харилцагчдад маань мөнгө хүлээн авагчийнхаа мэдээллийг буруу зөрүү бичсэнээ залруулах, мөн шилжүүлсэн  төлбөрөө буцаах тохиолдол гардаг. Тэгвэл энэ тухай хүсэлтээ бичгээр гаргаж  хүү шимтгэлийн нөхцөлийн дагуу шилжүүлсэн валютад харгалзах шимтгэлийг төлсний дараа тухайн гүйлгээнд өөрчлөлт оруулах мэдээллийг хүлээн авагчийн банкинд дамжуулдаг.

  • Ирж буй ондоо харилцагчдаа ямар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгохоор ажиллаж байгаа вэ?

Бид ирэх онд харилцагчдаа гадаад улс руу илүү хурдан, хямд зардлаар шилжүүлэг хийх мөнгөн гуйвуулгын шинэ үйлчилгээг санал болгох болно. Мөн Хятад руу хамгийн шуурхай мөнгөн шилжүүлэг хийх үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

  • Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүьсе.

Баярлалаа, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК