“БАНК ХООРОНДЫН ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 2014” ОНЦЛОГУУДААР ДҮҮРЭН БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

2014-11-17


Жил бүр уламжлал болгон явагддаг Банк хоорондын гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүд болох 2014 оны 11-р сарын 15,16-нд Спортын төв ордонд нийт 11 багийн 150 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьж өрсөлдлөө. 
Тэмцээний турш олон олон гэнэтийн бэлгээр дүүрэн байсан юм. Монголын Гар бөмбөгийн холбооны улсын шүүгчид хамтран ажиллаж ямар ч маргаангүй сайхан болсноос гадна банк болгоны шилдэг тамирчид төрийнхөө далбааг хамтдаа мандуулж их спортын дор нэгдэж байгаа нь сүр жавхлантай харагдаж байлаа. Мөн онлайнаар тоглолтуудыг Төрийн банкны сайтаар шууд дамжуулан хүргэсэн явдал нь орон нутгийн  болон завгүй хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээж байсан нь бас нэг онцлог байлаа. 
     Энэ удаагийн тэмцээнд 2 өдрийн турш өрсөлдсөнөөс   эмэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг Худалдаа хөгжлийн банкны  хамт олон мөнгөн медалийг Төрийн банк, алтан медалийг Хаан банк авлаа. Харин эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медалийг Худалдаа хөгжлийн банк, Мөнгөн медалийг Хаан банк, Алтан медалийг Төрийн банк тус тус хүртлээ. Банк хоорондын гар бөмбөгийн тэмцээнээс 2 багийн амжилтаар Хаан банк шилжин явах цомын эзэд болж ирэх жилийн банк хоорондын гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг хүлээлээ. 

Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК