“Ахмадын баяр”-ын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

2014-10-07


Төрийн банкны “Баянгол дүүрэг” салбар, түүний харьяа найман тооцооны төв, Баянгол дүүргийн НДХэлтэс, БГД-ийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 2014.10.01-ний өдөр дүүргийнхээ 23 хорооны ахмадуудад хүндэтгэл үзүүлэн “Ахмадын баяр”-ын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд оролцсон 240 гаруй ахмад буурлууддаа Төрийн банкны зүгээс хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа.      

Мөн хүндэт зочдоор Ардын Уран Зохиолч П.Бадарч, Монгол Улсын Гавъяат жүжигчин Жарантав, Соёлын Тэргүүний ажилтан Карма нар уригдан ирж, Монген сургуулийн сурагчдын бүжгийн хамтлаг болон багш нарын ардын хөгжмийн хамтлаг ая, дуугаа өргөлөө.

Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Баянгол дүүргийн НДХэлтэс, БГД-ийн ЗДТГ, Улсын бүртгэлийн хэлтэс, Монген сургуулийн сурагчдад Төрийн банкны нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

 

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК