ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА.

2014-10-24


Ажлын зорилго:

       Банкны бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор барилга угсралт, барилгын их болон урсгал засварыг барилгын норм дүрмийн дагуу явуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг төлөвлөх хэрэгжүүлэх, барилга засвар, өнгө төрхийн шийдлийн загварчлал /стандарт/-ыг гаргах, шинэчлэх, гадна дотор интерьер, экстерьерийн шийдэл гаргахад холбогдох бичиг баримт боловсруулах  ажлыг зөв шуурхай зохион байгуулан ажиллахад оршино.

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Барилгын интерьерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Барилгын инженер бол давуу тал болно.
  • Зургийн AutoCAD, 3D max, Estimator-Pro2.1 програм дээр ажиллах чадвартай; 
  • Мэргэжлийн чиглэлээр 3  жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх; 
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
  • Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай;

Туслах  мэргэжлийн туршлага

  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Бүтээлч, шинийг санаачлагч байх;

 
Сонирхсон ажил горилогчид 2014 оны  10-р сарын  31-ний өдрийг дуустал  Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК