БАРИЛГЫН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА.

2014-09-24


Ажлын зорилго:

Банкны бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор барилга угсралт, барилгын их болон урсгал засварыг барилгын норм дүрмийн дагуу явуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг төлөвлөх хэрэгжүүлэх, барилгыг байнгын ашиглалтанд хүлээн авах, хүлээлгэн өгөх, төсөв хийх, гэрээт ажлын гүйцэтгэл болон төсөв  хянах, ажлын зураг гаргахад холбогдох бичиг баримт боловсруулах  ажлыг зөв шуурхай зохион байгуулан ажиллахад оршино.

Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Барилгын инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Зургийн AutoCAD, 3D max, Estimator-Pro2.1 програм дээр ажиллах чадвартай; 
  • Мэргэжлийн чиглэлээр 3  жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • Англи хэлний анхан шатны мэдлэгтэй байх; 
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
  • Тооцоолон бодох, дүн шинжилгээ хийх чадвартай;
  • Судалгаа шинжилгээ хийх, харьцуулалт хийх чадвартай;

Туслах  мэргэжлийн туршлага

  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Бүтээлч, шинийг санаачлагч байх;

 
Сонирхсон ажил горилогчид 2014 оны  09-р сарын  30-ны өдрийг дуустал  Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК