ЖОЛООЧ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2014-09-18


Ажлын байрны зорилго:
Банкны бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор Банкны автомашиныг жолоодох, техникийн бүрэн байдал, аюулгүй ажиллагааг ханган автомашины ашиглалтыг сайжруулан ажиллахад оршино.

Ажлын байранд тавигдах шаардлага:
Үндсэн мэргэжлийн туршлага:

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
  • Жолооны В,С,Д ангиллын эрхийн үнэмлэхтэй байх;
  • 3-аас доошгүй жил автомашин жолоодсон туршлагатай байх;
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн талаар гүнзгий мэдлэгтэй байх;
  • Техникийн өндөр мэдлэгтэй байх;
  • Автомашины эвдрэл, гэмтэл, норм норматив, стандартын талаар мэдлэгтэй байх;
  • Анхан шатны баримт бичгүүдийг бөглөх чадвартай;
  • Замын ослын гэнэтийн нөхцөлд тусламж үзүүлэх чадвартай;

Туслах  мэргэжлийн туршлага

  • Хариуцлагатай, цаг нарийн баримталдаг байх;
  • Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Хөнгөн шуурхай, ажлын ачаалал дааж ажиллах чадвартай;

 
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 09-р сарын 22-ний өдрийг дуустал   Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК