ХӨГЖҮҮЛЭЛТ АВТОМАТЖУУЛАЛТЫН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2023-01-06


ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

Банкны програм хангамжуудын эх кодын хувилбарт хяналт тавих, нэгтгэх, тэдгээрийн ажиллах орчин, дэд бүтцийг бэлтгэх, шаардлагатай тохиргоог хийж, бодит орчны нэвтрүүлэлт, автоматжуулалт, найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангаж ажиллах. 

 

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

·         Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

·         Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай; 

·         Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

·         Docker, kubernetes, CI/CD, Virtualization, Cloud computing, автоматжуулалтын талаар ахисан түвшиний мэдлэгтэй байх

·         Java, C++, .NET, C#, ASP.NET, PHP гэх мэт програмчлалын ерөнхий мэдлэгтэй байх

·         Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно 

Туслах  мэргэжлийн туршлага

·         Харилцааны өндөр соёлтой;

·         Багаар хамтран ажиллах чадвартай;

·         Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;

·         Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;

·         Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхийг эрмэлздэг байх;

·         Ачаалал даах чадвартай байх;

·         Асуудал шийдвэрлэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх

·         Шинэ зүйлийг хурдан суралцах чадвартай байх

·         Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай 

Сонирхсон ажил горилогч Төрийн банкны вэб сайт  руу орж,  онлайн анкетаа ирүүлнэ үү.  

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу. 

Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК