ТЕЛЛЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2023-01-02


ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

 

Банкны зорилго, стратегид нийцүүлэн нэгжийн бизнес, санхүүгийн төлөвлөгөөний биелэлтийг хангах, харилцагч байгууллага, иргэдэд банкны бүх төрлийн үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, банкны дотоод дүрэм, бодлого, журам, зааврын хүрээнд борлуулах, сурталчлах, хөнгөн шуурхай, соёлтой үйлчлэх, харилцагчийг таньж мэдэх, банкны ашигт ажиллагаа, зах зээл эзлэлтийг бодитоор, тогтмол нэмэгдүүлэхэд оршино

 

Тавигдах ерөнхий шаардлага: 

·        Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын чиглэлээр  бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /голч дүн 2.8-аас дээш/;

·        Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;

·        Англи, солонгос, хятад хэлний мэдлэг давуу тал болно.

Хувь хүнд тавигдах шаардлага:

·        Банкны үнэт зүйлс, бодлогод нийцэж, үнэнч шударга, ёс суртахуун болон ёс зүйн хэм хэмжээг сахиж ажиллах чадвартай;

·        Багаар ажиллах чадвартай;

·        Харилцааны өндөр соёлтой, олон нийттэй харилцах чадвартай;

·        Шуурхай, бүтээмжтэй ажиллах чадвартай;

·        Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай;

·        Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.

Сонирхсон ажил горилогч Төрийн банкны вэб сайт Statebank.mn  болон  Zangia.mn орж, онлайн анкетаа ирүүлнэ үү. 

Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой холбоо барина. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу. 

Хаяг:   Улаанбаатар ,Чингэлтэй дvvрэг, 1-хороо, бага тойруу 7/1 , УБ 14201, Улаанбаатар , Монгол улс

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК