Төв байрны зоогийн газарт үйлчилгээ үзүүлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

2022-12-09


 

ТӨРИЙН БАНК

 

Төв байрны зоогийн газарт үйлчилгээ үзүүлэх

 

түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

 

Чингэлтэй дүүргийн 1 дугаар хороо Төрийн Банкны төв байрны 9 давхарт байрлах талбайд Зоогийн газрын үйлчилгээ үзүүлэх” түрээслэгчийг сонгон шалгаруулалтад урьж байна.

 

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна.

 

Үүнд:

1.      Сонгон шалгаруулалтад оролцогч компани нь  нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/;

2.      Компанийн туршлага /компанийн танилцуулга/;

3.      Зоогийн газрын үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт;

4.      Хүний нөөцийн чадавхитай байх /Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар/;

5.      Хоолны цэс, технологийн карт болон хоолны үнийн санал;

6.      Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн ажилтнуудын эрүүл мэндийн шинжилгээний дэвтрийн хуулбар.

 

Бүрдүүлсэн материалаа 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12:00 цагаас өмнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Төрийн банкны 2 дугаар төв байр 2 давхар 205 тоот өрөөнд ирүүлнэ үү. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. Зөвхөн шалгарсан аж ахуйн нэгжид утсаар хариу мэдэгдэнэ.

 

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч Төрийн банк ХХК дээр очиж үзэж болох бөгөөд мэдээллийг доорх хаяг, утсаар холбогдож авна уу.

Хаяг: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төрийн банкны төв байр.

Холбогдох албан тушаалтан: ЕҮХэлтсийн мэргэжилтэн Л.Ням-Очир

 

Утасны дугаар: 9980-8999

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК