Сургалтын төлбөрийн зээлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрүүллээ

2022-10-07


Төрийн банк дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч  банк байх зорилтын хүрээнд, харилцагчдад зориулсан уян хатан нөхцөлтэй бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд шат дараатайгаар  нэвтрүүлж байгаа билээ. Энэ хүрээнд тухайн хүний насны онцлог, цар хүрээнд тохируулан хадгаламж болон зээл, картын бүтээгдэхүүнүүдийг харилцагчдадаа санал болгож байгаа юм. Үүний нэг нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эхчүүдэд зориулсан, их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад зориулсан “Сургалтын төлбөрийн зээлийн” бүтээгдэхүүн юм. Мөн магистрант, докторант зэрэг мэргэжлийн зэрэг ахиулах шатны суралцагсад энэхүү зээлийн бүтээгдэхүүнийг авах боломжтой юм. Та сарын 1,2% хүүтэй, 50 сарын хугацаатай, 100,000,000 төгрөг хүртэлх сургалтын төлбөрийн зээлийг Төрийн банкны өөрт ойр байрлах салбар нэгжээр дамжуулан судлуулах боломжтой. Та цалингийн эсвэл бизнесийн орлогоороо зээлээ судлуулаад сургалтын төлбөрийн асуудлаа хялбараар шийдээрэй.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК