САНХҮҮГИЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАГЧ БАГШИЙН ХӨТӨЛБӨРТ ТӨРИЙН БАНК ХАМРАГДЛАА

2022-09-15


 

Монголбанкнаас Төрийн банктай хамтран иргэд, олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Төрийн банк нь Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбартай, 2 сая гаруй харилцагчтай бөгөөд харилцагчдын санхүүгийн боловсролд анхаарах, харилцагч нартаа санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор банкны ажилтнуудыг сургагч багшаар чадавхжуулан бэлтгэж байгаа билээ. Энэ удаа орон нутгийн төвийн бүсийн 6 аймгийн /Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл, Булган, Зүүн хараа/ бүсчилсэн сургалтыг 2022 оны 09-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Орхон аймагт амжилттай зохион байгуулж, Төрийн банкны 39 ажилтанд Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төв, Төрийн банкны Инкубатор төв хамтран санхүүгийн суурь мэдлэгийн сэдвээс гадна  хичээлийн агуулга, заах арга барил, сургалт зохион байгуулах ур чадваруудын талаар  хөтөлбөрт сургалт зохион байгууллаа.

Мөн дээрх сургалтын үеэр Төрийн банкны Инкубатор төв, Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс Орхон аймгийн бизнес эрхлэгч нарт зориулсан сургалт, бизнес эрхлэгч нар өөр хоорондоо туршлага судлах “Бизнес аялал”-ыг зохион байгуулж, тус сургалт үйл ажиллагаанд 35 бизнес эрхлэгч хамрагдсан байна.

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2023 Төрийн банк ХК