ТӨРИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ЭРЭЛТ ӨНДӨР БАЙГАА ТУЛ ХУВЬЦААНЫ ТООГОО НЭМЭХ БОЛОМЖТОЙ

2022-10-01


Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт есдүгээр сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн биржид “Цан цохих” ёслолоор эхэлсэн.

Үнэт цаасны эхний өдрийн захиалга 100 хувиас давж биелэн эрэлт өндөр байгаа билээ. 

Энэ тохиолдолд Үнэт цаасны танилцуулгын 3.4-д заасны дагуу нийтэд гаргасан хувьцааны 15 хүртэлх хувийг нэмж гаргах бөгөөд түүнээс давсан тохиолдолд хувь тэнцүүлэх болно. 

Өөрөөр хэлбэл, 37,475,000 хувьцаан дээр 5,621,250 ширхэг хувьцаа нэмж гаргахаар болсон байна.

Түүнчлэн,  та бүхэн 2022 оны 10-р сарын 06-ны өдрийн 16:00 цаг хүртэл Төрийн банкны хувьцааг захиалах боломжтой. 

 

ХҮНДЭТ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК