ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭСТ МЭРГЭЖИЛТЭН СОНГОН ШАЛГАРУУЛЖ БАЙНА

2014-07-29


Ажлын байрны зорилго:

Банк санхүү эдийн засгийн гадаад орчны төлвийг тодорхойлж, банкинд мэдээлэл технологи болон дотоод хяналтын системийн алдаа, ажилтны алдаа, үйл ажиллагааны процессын доголдлоос үүсч болзошгүй эрсдэлийг таних, хэмжих, тайлагнах, хянах, холбогдох журмуудыг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах. Удирдлагын шийдвэр гаргах процесст шаардлагатай мэдээ мэдээлэл, судалгаа шинжилгээг хүргүүлэх, тухай бүр тайлагнах, хэлтсийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулах.

Тавигдах шаардлага:

  • Математик, статистик, Эдийн засаг, банк санхүү, бизнесийн удирдлага, компьютерийн чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх
  • Банкинд 3-аас доошгүй жил ажиллаж байсан туршлагатай байх
  • Үйл ажиллагааны эрсдэлийг тооцох, хянах, туршлагатай байх
  • Мэдээллийн системийн чиглэлээр ажиллаж байсан туршлага, мэдлэгтэй бол давуу тал болно;
  • Хууль, эрх зүйн зохих түвшний мэдлэгтэй;
  • Албан бичиг баримт төлөвлөх, боловсруулах чадвартай, найруулан бичих, тушаал журам боловсруулах ажлын туршлагатай байх;
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
  • Багаар хамтран ажиллах чадвартай, хувийн ёс зүйн болон харилцааны өндөр соёлтой;
  • Бие даасан, бусдын нөлөөнд автахгүй байх, ажлын ачаалал даах чадвартай;
  • Шинэ зүйлд хурдан суралцах чадвартай;
  • Еviews, Matlab, SPSS програм хангамжуудын талаар суурь ойлголттой байх;

 

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2014 оны 08-р сарын 03-ны өдрийн 18:00 цаг хүртэл Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК