“ХУРДАН МОРИНЫ ХҮЛЭГЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ”-ын талаар

2014-07-17


“ХУРДАН МОРИНЫ ХҮЛЭГЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ”-ын талаар Төрийн банкны даатгалын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Т.Лхагвацэрэнтэй ярилцлаа.

-     Төрийн банк даатгалын зуучлалын үйлчилгээг орон даяар хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу.
“Банкны тухай хууль”-ийн 2010 оны нэмэлт өөрчлөлтөөр арилжааны банкинд даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдсэн билээ. Ингэснээр манай банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө Санхүүгийн зохицуулах хорооноос аваад байна.
Бид өнөөдрийн байдлаар Монгол орны өнцөг булан бүрт байрлах 500 гаруй салбар, нэгжээрээ дамжуулан банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ даатгалын зуучлалыг хэрэгжүүлж, харилцагчдын эрүүл мэнд, эд хөрөнгийг даатгаснаар өдөр тутмын эрсдэлийг нь бууруулж, сэтгэл тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж эхлээд байна.
- Танайх аль даатгалын компанийн ямар бүтээгдэхүүнийг зуучилж байгаа вэ?
Бид даатгалын зах зээлд нэгэнт байр сууриа олсон, тэргүүлэх компаниудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, МИГ даатгал, Номин даатгал, Соёмбо даатгал, Практикал даатгал, Монре даатгал, Хаан даатгал компанийн тээврийн хэрэгслийн даатгал, жолоочийн хариуцлагын даатгал, хүүхдийн гэнэтийн ослын даатгал, хурдан морины ХҮЛЭГЧ хүүхдийн даатгал, хашаа байшин, амины сууц, орон сууцны даатгалыг, мөн Ард даатгал, Бодь даатгал, Мандал женерал даатгал, Тэнгэр даатгал, Улаанбаатар хотын даатгал компаниудын  жолоочийн хариуцлагын даатгалыг тус тус зуучилж байна.
-     Одоо баяр наадам болох гэж байна. Төрийн банкнаас хэрэгжүүлэх гэж байгаа ажил юу байгаа вэ?
Баяр наадмыг хурдан морины уралдаангүйгээр төсөөлшгүй. Хурдан морины уралдаанд голлох үүрэг гүйцэтгэдэг оролцогч нь унаж уралдаж буй хүүхэд байдаг. Сүүлийн жилүүдэд төрийн болон төрийн бус байгууллагуудаас хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байна. Тиймээс бид энэхүү үйл хэргийг дэмжиж, хурдан морь унадаг хүүхдийг эрсдэлээс хамгаалах үүднээс даатгалд хамрагдах нөхцөл боломжийг олгож “Хурдан морины ХҮЛЭГЧ хүүхдийн даатгал”- ын бүтээгдэхүүнийг зуучлан банкны бүх салбараараа дамжуулан харилцагчиддаа санал болгоод байна.
-     Хурдан морины унаач хүүхдийн даатгал гэж нэрлэж заншсан байдаг шүү дээ. Гэтэл Төрийн банк хурдан морины ХҮЛЭГЧ хүүхэд гэж нэрлэж байгаа утга учрыг тайлбарлана уу.
Ер нь “Монгол хүн амны билгээс ашдын билэг” гэдэг. Энэ үгийн үндсийг нь аваад үзсэн ч гэсэн “унаач” гэдэг үгийн үндэс нь “унах” гэсэн утгатай шүү дээ. “Хүлэгч” гэдэг нь хүлэг морь унадаг хүүхэд, хүлэг морьтон гэсэн утгыг илэрхийлж байгаа тул илүү тохиромжтой гэх үүднээс “Хурдан морины ХҮЛЭГЧ хүүхдийн даатгал” гэж нэрлэсэн юм.

- Мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд болон танай хамт олонд баярын мэнд дэвшүүлье.
Монголын ард түмэн, Төрийн банкны нийт харилцагчиддаа Тулгар Төр байгуулагдсаны 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын мэндийг хүргэхийн ялдамд, “Хурдан морины ХҮЛЭГЧ хүүхийн даатгал”-д даатгуулахыг уриалж байна. Та бүхэн сайхан наадаарай.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК