БАРИЛГЫН ИНЖЕНЕР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2022-06-15


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:

Банкны бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор барилга угсралт, барилгын их болон урсгал засварын ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хэмжилтийн болон технологийн зураг, төсөв боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэлд хяналт тавьж  хүлээн авахад оршино.

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

 Үндсэн мэргэжлийн туршлага: 

  • Барилгын инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
  • Мэргэжлийн чиглэлээр 1  жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;
  • Зургийн AutoCAD программ дээр ажиллах туршлагатай;
  • Estimator-Pro2.1 програм дээр ажиллах чадвартай, барилгын  төсөв хийх эрхтэй бол давуу тал болно;
  • Дотор интерьерийн зураг хийх чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг өндөр түвшинд эзэмшсэн;
  • Албан баримт бичиг төлөвлөх, боловсруулах, хянах чадвартай;
  • Судалгаа шинжилгээ, харьцуулалт хийх чадвартай;

 Туслах мэргэжлийн туршлага:

  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай;
  • Харилцааны өндөр соёлтой;
  • Бүтээлч, шинийг санаачлагч байх;

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК