2022-06-06
Ажлын байрны зорилго:
Сервер, системүүдийн аюулгүй байдлыг хангах, домэйн контроллер, давуу эрхт хэрэглэгчийг хянах систем , антивирусийн системүүдийн удирдлага, найдвартай ажиллагааг хангах, мэдээллийн аюулгүй байдлын систем хариуцах, өдөр тутмын аюулгүй байдлын хяналт хийх, холбогдох шинэ технологийг судлан нэвтрүүлж ажиллах.
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн шаардлага:
ü Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
ü Мэдээллийн технологи, Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр 2 -оос доошгүй жил ажилласан туршлагатай.
ü Үйлдлийн систем болон өгөгдлийн сан удирдах мэдлэгтэй байх.
ü Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
ü Банкны систем болон бусад ижил төрлийн системийн нэвтрүүлэлт болон өдөр тутмын хэвийн ажиллагааг хангаж ажиллаж байсан бол давуу тал болно.
ü Мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр Security+, CEH, ECSA, CHFI, CISSP, OSCP болон ISO27001 сургалтад хамрагдаж байсан, сертификаттай бол давуу тал болно.
Нэмэлт шаардлага:
ü Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй;
ü Эерэг зөв хандлагатай, хариуцлагатай;
ü Мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах;
ü Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2023 Төрийн банк ХК