Төрийн банк – Зээлийн батлан даалтын сан хамтран нээлттэй өдөрлөг зохион байгууллаа

2014-07-08


Арилжааны банкуудаас хамгийн түрүүнд Төрийн банк нь Зээлийн батлан даалтын сантай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм.

Төрийн банк нь тус сантай хамтран ажиллаж ирсэн 1 жилийн хугацаанд нийт 1,5 тэрбум төгрөгийн зээлд батлан даалт гаргуулж барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид хүссэн зээлээ авч санхүүгийн бэрхшээлгүйгээр үйл ажиллагаагаа хөгжүүлэх боломж олголоо.

Түүнчлэн, Төрийн банкнаас Зээлийн батлан даалтын сантай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор олон ажлууд хийж эхлээд байна.

Үүний нэг нь Төрийн банк анх удаа “Батлан даалттай зээлийн сагс”-ыг харилцагчиддаа санал болгож байгаа бөгөөд нийт харилцагчиддаа танилцуулах зорилгоор “Зээлийн батлан даалтын сангийн нээлттэй өдөрлөг”-ийг зохион байгуулж, нээлтийн ёслолоо Төрийн банкны төв байрандаа хийлээ.

Нээлтийн ёслолд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д. Батсайхан, Тэргүүн орлогч захирал Б.Ганболд, Зээлийн батлан даалтын сангийн Гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг, Батлан даалтын хэлтсийн захирал Д.Батзогсох болон Төрийн банкны харилцагчид оролцлоо.

“Батлан даалттай зээлийн сагс”-ыг бий болгосноор ЖДҮ эрхлэгчид Төрийн банкны аль ч салбар нэгжээс зээлийн батлан даалтын мэдээллийг авч, бизнесийн бүх төрлийн зээлд батлан даалт гаргуулах боломж нээгдэж байна.

Мөн энэхүү нээлттэй өдөрлөгийг жилийн турш Төрийн банкны салбар тооцооны төвүүдээр буухиалан зохион байгуулах ба ингэснээр Төрийн банк, Зээлийн батлан даалтын сангийн “Батлан даалттай зээлийн сагс”-ны талаарх мэдээллийг санхүүжилт шаардлагатай байгаа харилцагчиддаа биечлэн хүргэх ач холбогдолтой юм.

Батлан даалт гаргуулах дараалал:

  1. Зээлийн батлан даалтын сангаар батлан даалт гаргуулах ЖДҮ, бизнес эрхлэгчид нь өөрт хамгийн ойр Төрийн банкны салбар нэгжид хүсэлтээ гаргана.
  2. Банк нь зээлдэгч буюу бизнес эрхлэгчийн материалыг судалж үзээд дүгнэлтээ Зээлийн батлан даалтын санд хүргүүлнэ.
  3. Зээлийн батлан даалтын сан нь ирүүлсэн материалыг нягтлан үзэж зөвшөөрсөн тохиолдолд зээлдэгч болон банктай батлан даалтын гэрээ байгуулна.
  4. Банк нь батлан даалтын гэрээнд үндэслэн зээлийг олгоно.

Дэлгэрэнгүй мэдээллийн Төрийн банкны www.statebank.mn веб сайт болон лавлах төв 1800-1881 дугаараас авах боломжтой юм.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК