Монгол анх удаа ЦАХИМ ТӨГРӨГ нэвтрүүллээ

2014-07-08


Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг “Сангийн яамны нэээлттэй” өдөрлөг өнгөрөгч бүтэн сайн өдөр Чингисийн талбайд амжилттай болж өнгөрлөө.

Өдөрлөгт Сангийн яам, түүний харъяа агентлагууд болох ГЕГ, ТЕГ, Монголын даатгагчдын холбоо, Банк санхүүгийн байгууллагууд, Датгалын байгууллагууд, ЖДБЭрхлэгчдийн төлөөлөл иргэдэд үйл ажиллагаагаа танилцуулсны дотор Төрийн банкнаас 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж зээлийн зөвлөгөө өгөх, хадгаламж нээх, цахим бүтээгдэхүүний бүртгэл хийх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлсний зэрэгцээ Монголд анх удаа картгүйгээр АТМ-аас бэлэн мөнгө авах “Цахим төгрөг” үйлчилгээнийхээ нээлтийг хийж, олон нийтэд танилцууллаа.

“Цахим төгрөг” үйлчилгээний нээлтийн ёслолд Сангийн сайд Ч.Улаан, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболд, Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм нар оролцлоо. Өдөрлөгийн үеэр шинэ бүтээгдэхүүнийг сонирхосон 100 гаруй иргэнд АТМ болон гар утсаар мөнгө илгээж үзүүлсэн нь хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хэрэглэхэд хялбар үйлчилгээтэй биечлэн танилцах давуу талтай байлаа.

Төрийн банкны Цахим төгрөг үйлчилгээ нь Төрийн банкны АТМ болон цахим үйлчилгээг ашиглан өөрт эсвэл бусдад мөнгө илгээх ба хүлээн авагч нь өөрийн гар утсанд ирсэн гуйвуулгын кодыг ашиглан Төрийн банкны АТМ-аас картгүйгээр бэлэн мөнгө авах боломжийг олгож байгаа шинэ үйлчилгээ юм.

Тиймээс та картаа мартсан, гээсэн үедээ Төрийн банкны АТМ-аас бэлэн мөнгө авах, хэн нэгэнд мөнгөн гуйвуулга хийж болох ба мөнгө хүлээн авагч нь банкинд данстай эсвэл карттай байх, цахим үйлчилгээнд бүртгэлтэй байхаас үл хамааран гар утсанд ирсэн гуйвуулгын кодыг ашиглан Төрийн банкны өөрт ойр байрлах АТМ-аас бэлэн мөнгө авах боломжтой.

Түүнчлэн гарч болзошгүй эрсдэлээс хамгаалагдсан Цахим төгрөг шинэ үйлчилгээний өндөр нууцлал бүхий гуйвуулгын код нь нэг удаа ашиглагдах, нэг цагийн хугацаанд хүчинтэй байх ба хэрэв мөнгө хүлээн авагч нэг цагийн дотор АТМ-аас мөнгөө аваагүй эсвэл гуйвуулгын кодыг 3 удаа буруу оруулсан тохиолдолд гуйвуулга цуцлагдаж Цахим төгрөг илгээгчийн данснаас хасалт хийгдэхгүй байх давуу талтай үйлчилгээ юм.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК