ТӨРИЙН БАНК САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛТОЙ ИРЭЭДҮЙН ИРГЭДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАНА

2022-05-09


Төрийн банк санхүүгийн боловсролтой иргэдийг бэлтгэх, тэднийг санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох зуршлыг дэмжих, зөвлөгөө, мэдээ мэдээлэл өгөх, зорилтод бүлгүүдэд энэ талын ач холбогдлыг таниулах чиглэлээр ажилладаг.

Дээрх ажлын хүрээнд тус банкны хамт олон 2022 оны 05-р сарын 06-ны өдөр “Шинэ Монгол Харумафүжи” сургуулийн 11-р ангийн сурагчдыг хүлээн авч уулзлаа. Сурагчид Төрийн банктай танилцах аялал хийж, банкны үйл ажиллагаатай танилцан, санхүүгээ хэрхэн зөв удирдах болон мэргэжлээ хэрхэн сонгох талаар сургалт авч, чөлөөт ярилцлага хийж, нэгэн өдрийг дурсамжтай, хөгжилтэй өнгөрүүллээ.

Төрийн банк нь Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний банк байх алсын харааны хүрээнд санхүүгийн боловсрол олгох, бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрүүдийг өөрийн Инкубатор төвөөрөө дамжуулан харилцагчдад хүргэн ажиллаж байна. Цаашид тус банк нь дундаж давхаргыг дэмжих зорилтын хүрээнд Инкубатор төвөөрөө дамжуулан бага, дунд, ахлах ангийн сурагчид, МСҮТ, их дээд сургуулийн оюутнууд болон банкны харилцагчдадаа санхүүгийн боловсрол олгох юм.

Төрийн банк-Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2022 Төрийн банк ХХК