ТӨРИЙН БАНК “ТОП 5 БАНК“-НЫ НЭГЭЭР ШАЛГАРЛАА

2014-07-08


Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас зохион  байгуулдаг оны шилдэг аж ахуйн нэгжүүдийн “ТОП-150” шалгаруулалтанд Төрийн банк амжилттай оролцож “ТОП-5 БАНК”-ны нэгээр шалгарлаа.

Төрийн банк нь 2013 онд өөрийн үйл ажиллагааныхаа сайн бүхнийг дэлгэрүүлэн түгээх, сул талуудаа богино хугацаанд олж илрүүлэн засч сайжруулах чиглэлээр олон ажлуудыг амжилттай зохион байгуулж ажилсны үр дүнд 7.0 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Банкны чанарыг илэрхийлдэг үндсэн үзүүлэлт болох хугацаа хэтэрсэн зээлийн багцад эзлэх хувь оны эцсээр 0.9 хувьтай гарч банкны системийн дунджаас эрс сайн үзүүлэлттэй байгаагаас гадна төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 44 хувьтай гарч Монгол банкны шалгуур үзүүлэлтийг 80 гаруй хувиар давуулан биелүүлсэн амжилттай жил байлаа. Бид иргэд, аж ахуйн нэгжид зориулсан санхүүгийн үйлчилгээг хамгийн уян хатан нөхцөлөөр, хамгийн шуурхай хүргэдэг банк байх зорилт тавин амжилттай ажиллаж зах зээлд анх удаа Хадгаламж барьцаалсан онлайн зээлийн үйлчилгээг нэвтрүүллээ. Харилцагч та мобайл банк, интернэт банк, мост мони зэрэг цахим үйлчилгээг ашиглан гар утсаараа, интернэтээр банкны үйлчилгээг 24 цагийн туршид авах боломжтойгоос гадна телевизээр дамжуулан банкны үйлчилгээ авах боломжтой ТВ банк үйлчилгээг зах зээлд анх удаа нэвтрүүллээ.
Харилцагчиддаа хамгийн сайн үйлчилгээг сайн харилцаанд тулгуурлан шуурхай хүргэж эрсдэлийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлж банкны үнэ цэнийг нэмэгдүүлж ажилласан бидний амжилтыг үнэлж “ТОП-5 БАНК”-ны нэгээр ийнхүү шалгарууллаа.
Бидний амжилт бол бидэнтэй хамтран ажилласан бүхий л хүмүүсийн хамтын бүтээл болохоор бидэнд итгэл хүлээлгэж хамтран ажилласан нийт харилцагчиддаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК