ТӨРИЙН БАНКНЫ СУРГАГЧ БАГШ НАР ЗОРИЛТОД ХЭСЭГТ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОНО

2022-04-15


Төрийн банк Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний банк байх зорилтын хүрээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бойжуулах, хөгжүүлэх, санхүүгийн зөвлөгөө өгөх, эдийн засгийн мэдлэг мэдээлэл олгох, бизнесийн явцад тулгарч буй асуудлыг шийдэхэд туслах мэргэшсэн ажилтан бэлтгэх зорилгоор Сургагч багш-ийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

  Төрийн банкнаас Монголбанктай хамтран зохион байгуулж буй энэ удаагийн сургалт 2022 оны 04-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Монголбанкны хурлын танхимд явагдаж, Төрийн банкны борлуулалт үйлчилгээний мэргэжилтнүүд хамрагдлаа.

 Хувь хүний санхүү, даатгал, цахим худалдаа, зээл, инфляци, гааль, тээвэр ложистик, татвар гэх зэрэг бизнесийн явцад тулгардаг олон сэдвүүдийг багцалсан цогц сургалт болж, хамрагдсан ажилтнуудад сертификат олголоо. Тус сургалтын онцлог нь ажилтнуудынхаа мэдлэгийг дээшлүүлж, чадваржуулах, харилцагчдад санхүүгийн мэдээлэл өгөх, бизнесийн үйл ажиллагааны гарц гаргалгааг зөв тодорхойлоход туслах мэргэшсэн зөвлөх ажилтнууд бэлтгэхэд чиглэж байна.

 Дашрамд дурдахад Төрийн банк 2021-2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэгт жижиг, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн боловсрол, зөвлөгөө өгөх зорилгоор Инкубатор төвийг банкан дээрээ шинээр байгуулан ажиллаж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК