АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОПЕРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2014-06-27


Ажлын байрны зорилго:

Албаны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн төв байр, төв салбарын хяналтын камер мөн орон нутгийн салбар тооцооны төвүүдийн дохиололын тоног төхөөрөмжийг 24-н цагаар тасралтгүй хянан гарсан болон илэрсэн зөрчлүүдийг тухай бүр зохицуулалт хийн арга хэмжээ авч ажиллах, инженер техникийн ажилтан, мэргэжилтэн нарт холбгдох мэдээллийг өгч гэмтэл, зөрчлийг арилгуулах болон Улаанбаатар, Орон нутгийн салбар тооцооны төв, кассаас ирсэн камер, дохиололын тоног төхөөрөмжийн талаар ирсэн хүсэлтийг хүлээн авч холбогдох ажилтан байгууллагад мэдэгдэн шуурхай арга хэмжээ авах ашиглагдаж байгаа хяналтын камер, дохиололын систем, нэвтрэх системийн хэвийн ажиллагааг хангах хэрэгжүүлэхтэй холбогдсон үндсэн зорилтуудыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.

Ажлын байрны шаардлага

  • Компьютер болон техник хэрэгсэлтэй гардан ажиллах чадвартай:
  • Шаардагдах багаж хэрэгслийг тодорхой хэмжээнд эзэмшсэн байх;
  • Техник сэтгэлгээтэй байх:
  • Радио холбооны техник хэрэгслийн талаар анхан шатны мэдлэгтэй байх;
  • Шинэ технологийг богино хугацаанд эзэмшин сурах чадвартай байх;
  • Техникийн баримт бичиг боловсруулах чадвартай байх;
  • Захирах, захирагдах ёсыг хатуу чанд баримталдаг байх;
  • Нөхцөл байдалд уян хатан зохицож ажиллах чадвартай байх;
  • Нууц хадгалах чадвартай байх;
  • Мэргэжлийн дагуу сургалт явуулах чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг хэрэглээний түвшинд эзэмшсэн;
  • Англи болон орос хэл дээр мэргэжлийн материал уншиж ойлгох чадвартай;
  • Багаар хамтран ажиллах чадвартай;
  • Үнэнч шударга, ажилдаа идэвхи зүтгэл санаачлагатай байх;
  • Харилцааны өндөр соёлтой;

Сонирхсон ажил горилогчид 2014 оны  06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал  Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК