ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

2022-03-01


Ажлын байрны зорилго:

Банкны програм хангамжуудын эх кодын хувилбарт хяналт тавих, нэгтгэх, тэдгээрийн ажиллах орчин, дэд бүтцийг бэлтгэх, шаардлагатай тохиргоог хийн бодит орчны нэвтрүүлэлт, автоматжуулалт, найдвартай ажиллагаа, нууцлал аюулгүй байдлыг хангаж ажиллах. Мөн банкны сервер систем, тоног төхөөрөмжүүд болон дата төвийн найдвартай ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, туршилт, сайжруулалт, шинэчлэлтийг хийж, шинэ технологийг нэвтрүүлэх, системүүдийн шийдлийг боловсруулах

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

·         Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;

·         Мэргэжлийн чиглэлээр 3 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;

·         Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх;

·         Docker, kubernetes, CI/CD, Virtualization, Cloud computing, автоматжуулалтын талаарх мэдлэгтэй байх

·         Windows, Linux сервер үйлдлийн систем болон системийн администраторын талаарх мэдлэгтэй байх

·         Програмчлал болон өгөгдлийн сангийн талаарх мэдлэгтэй байх

·         Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно

Туслах  мэргэжлийн туршлага

·         Асуудал шийдвэрлэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай байх

·         Шинэ зүйлийг хурдан суралцах чадвартай байх

·         Харилцааны өндөр соёлтой;

·         Багаар хамтран ажиллах чадвартай;

·         Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;

·         Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;

·         Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхийг эрмэлздэг байх;

·         Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай

 

Жич: Энэхүү ажлын байр нь Дархан-Уул аймагт ажиллана.

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК