Увс аймаг Өлгий тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай

2021-09-03


Тендер шалгаруулалтын нэр: Увс аймаг Өлгий тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: ТБ/202101001

Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Төрийн банкны Увс аймаг Өлгий тооцооны төвийн барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.

  • Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд тушаан оролцоно. 
  • Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
  • Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- 2019, 2020 онуудын аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт  ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/.

- Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын тус бүрийн  борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.

- 2019, 2020 онуудад ашигтай ажилласан байх

- Сүүлийн 2 жил буюу  2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж хүлээлгэн өгсөн байна.

  • Тендерийн хамт 2,000,000 (Хоёр сая төгрөг) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 
  • Тендерийг 2021 оны 10-р сарын 04-ний 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.
  • Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
  • Дотоодын давуу эрх тооцохгүй.
  • Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө, Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвдорж /Утас: 99135932/

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК