ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021-09-03


Төрийн банкны “Скоринг, рейтингийн үйлчилгээ” үзүүлэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг хийнэ. Үүнд:

  • Банкны түүхэн мэдээлэл, дата мэдээлэлд суурилан Кредит рейтингийн үнэлгээнд нөлөөлөгч параметр утгууд, чанарын болон тоон үзүүлэлтийг тодорхойлох, орчин үеийн загварт суурилан аргачлалыг боловсруулах, үр дүнг танилцуулах, банктай хамтран эргэн хяналт хийх.
  • Аргачлалд экспертийн тохируулгыг нэмэх, макро эдийн засгийн одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн төсөөллийг тохируулах боломжтой байх.
  • Кредит рейтингийн шинэ аргачлалыг туршиж нэвтрүүлэх. Тус аргачлалыг программ хангамжийн хамт санал болгох ба программ хангамжийн шийдэл нь Төрийн банкны үндсэн серверт суурилан ажиллах боломжтой бөгөөд банк дотооддоо хөгжүүлэх боломжтой байх.
  • Төрийн банкны Кредит рейтингийн үнэлгээний аргачлалыг цаашид хариуцаж ажиллах ажилтнуудад аргачлалын ажиллах үндсэн дүрмийн тайлбарын (дэлгэрэнгүй) талаар сургалт орж, ажилтныг чадавхжуулах.
  • Аргачлалын ажлын файлууд болон гарын авлагыг Төрийн банканд хүлээлгэн өгөх.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлага, уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;
  • Байгууллагын тухай танилцуулга;
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт; (Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар)
  • Татварын өргүй тухай тодорхойлолт;
  • 2018-2020 онуудын аль нэг жилд ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
  • 2019, 2020 он тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлан;
  • Үйлчилгээг гүйцэтгэх чадвартай боловсон хүчний мэдээлэл; (Тухайн төсөлд ажиллах 5-аас доошгүй ажилтан танилцуулах бөгөөд 3-аас доошгүй нь үндсэн ажилтан байх)
  • Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болох эсэх: Тийм

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-ээр 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 976-99503432

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК