ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2021-09-01


Төрийн банк нь  Зээлийн хүлээгдэж буй алдагдлыг /СТОУС-9 дагуу/ тооцох үйлчилгээг гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

Зөвлөх нь дараах шаардлагад нийцсэн ажил үйлчилгээг үзүүлнэ. Үүнд: 

  1. Програм хангамжийн шийдэл нь Төрийн банкны үндсэн серверт суурилан ажиллах бөгөөд банк дотооддоо нэмэлт хөгжүүлэлт хийх боломжтой байх. 
  2. Программ нь цаашид шинээр гарах нэмэлт төлбөргүй, лицензийн хугацаагүй байх. 
  3. Программын ажиллах үзүүлэлтийн доод шаардлагад 500.0 мянгаас доош зээлийн сүүлийн 5 жилийн хугацааны сар бүрийн түүхэн өгөгдөлд тулгуурлан эрсдэлийн параметер үзүүлэлтүүд болон эцсийн үр дүнг тооцоолох боломжтой байх. 
  4. Төрийн банкын зээлийн эрсдэл, мэдээллийн технологи хариуцсан ажилтнуудад программын ажиллах үндсэн дүрмийн тайлбарын талаар дэлгэрэнгүй сургалт хийж, холбогдох ажилтнуудыг чадавхжуулах. 
  5. Программыг бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэж өгсний дараа программын талаарх зааварчилгаа, гарын авлага, программын эх кодыг Төрийн банканд бүрэн хүлээлгэн өгөх. 
  • Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбарыг ирүүлнэ.
  2. Байгууллагын тухай танилцуулга ирүүлнэ.
  3. 2019, 2020 ондуудад тухайн чиглэлээр хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх.
  4. 2019, 2020 онуудын жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
  5. Төрийн банкны зүгээс тухайн тендерт оролцогчийн харилцагч банк, харьяа татварын алба, шүүхээс лавлагаа, тодруулга хүсэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичиг ирүүлэх
  • Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 11:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д аж ахуйн нэгжийн тоон гарын үсгийг ашиглан нэвтрэн орж, цахим хэлбэрээр 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2 дугаар байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2 дугаар давхар 202 тоот өрөө. Утас: 11-310103 (дотуур утас 4155, 4305, 4310)

 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК