Баянхонгор аймаг Баянхонгор салбарын засварын ажил гүйцэтгэх тухай

2021-07-23


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Баянхонгор аймаг Баянхонгор салбарын засварын ажил гүйцэтгэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• 2019 болон 2020 он тус бүр борлуулалтын орлого нь төсөвт өртөгийн 50 хувиас багагүй байна. 

• 2019 болон 2020 он тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. 

• 2019, 2020 он тус бүрийн гэрээний нийлбэр дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагатай байна.

Тендерийн баталгааны үнийн дүн: 2,870,000 /хоёр сая найман зуун далан мянган/ төгрөг байна. 

Тендерийг 2021 оны 08-р сарын 26-ны 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Утас: 11-310103 /Дотуур дугаар - 4310/

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК