2021-07-06
АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО:
Банкны мэдээллийн системийн өгөгдлийн сангуудын найдвартай, тасралтгүй ажиллагаа, бэлэн байдал, нууцлал, аюулгүй байдлыг хангах, Өгөгдлийн сангуудыг удирдан зохион байгуулах, хөгжүүлэлт шинэчлэлийг хийх.
АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:
Үндсэн мэргэжлийн туршлага:
• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй;
• Өгөгдлийн сангийн администратороор 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан туршлагатай;
• Өгөгдлийн сан удирдах ORACLE системийн талаар өндөр мэдлэгтэй байх сертификаттай байвал давуу тал болно;
• Бусад өгөгдлийн сангийн cистемүүдийн талаар зохих мэдлэгтэй.
• Томоохон хэмжээний өгөгдлийн санг удирдан зохион байгуулж, төлөвлөлт хийх мэдээллийн системд дүн шинжилгээ хийх чадвартай байх;
• Програмчлалын хэлний зохих түвшний мэдлэгтэй байх;
• Windows болон Linux сервэр дээр ажиллах чадвартай;
Туслах мэргэжлийн туршлага:
• Англи, хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Асуудал боловсруулах, ажлыг хурдан гүйцэтгэх, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх, бичиг баримт, мэдээлэл боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай;
• Бизнесийн болон харилцааны ёс зүйн өндөр соёлтой, бүтээлч, санаачлагатай, үнэнч шударга, багаар болон бие даан ажиллах чадвартай, цаашид тогтвор суурьшилтай ажиллах;
• Шаардлагатай нөхцөлд ажлын бус цагаар ажиллах боломжтой;
Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2021 оны 07-р сарын 16-ны өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү.
Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1
1800-1881
© 2009-2024 Төрийн банк ХК