ПОС төхөөрөмжийн засварын ажил гүйцэтгэх тухай

2021-06-28


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг ПОС төхөөрөмжийн засварын ажил гүйцэтгэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• 2019 болон 2020 он тус бүрийн борлуулалтын орлого нь төсөвт өртөгөөс багагүй байна.

• 2019 болон 2020 он тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. /Худалдан авах ажиллагааны цахим системээс лавлана/

• 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ПОС төхөөрөмжийн /программ хангамж/ засварын ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай байна.

Тендерийн баталгааны үнийн дүн: 

Багц-1: ПОС төхөөрөмжийн засварын ажил гүйцэтгэх - 450,000 /Дөрвөн зуун тавин мянган/ төгрөг байна.  

Багц-2: ПОС төхөөрөмжийн программ хангамжийн засварын ажил гүйцэтгэх - 460,000 /Дөрвөн зуун жаран мянган/ төгрөг байна. 

Тендерийг 2021 оны 07-р сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 11-310103-4310

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК