Сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх

2021-05-05


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

• 2019 болон 2020 он тус бүр борлуулалтын орлого нь төсөвт өртөгөөс багагүй байна. 

• 2019 болон 2020 он тус бүрийн жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. 

• 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй Сүлжээний тоног төхөөрөмж гэрээгээр нийлүүлсэн байна.

Тендерийн баталгааны үнийн дүн: 1,050,000 /нэг сая тавин мянган/ төгрөг байна. 

Тендерийг 2021 оны 06-р сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн  10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 11-310103-4310

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК