Камер нийлүүлэх /суурилуулах/

2021-04-08


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос Камер нийлүүлэх /суурилуулах/ тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn )-ээс авах ба тендерт оролцох бол эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаана. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 онуудын жил тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.
  • Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна.
  • Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 онуудын аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлт  ирүүлнэ /Сангийн яамны И-Баланс цахим системд 2019, 2020 онуудын жилийн эцсийн санхүүгийн тайлан шивэгдэж баталгаажсан байх шаардлагатай/.
  • Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 он тус бүрд ижил төстэй камер нийлүүлсэн гэрээний нийлбэр дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. Гэрээ, акт болон гэрээний үүргээ биелүүлсэн тухай захиалагч байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ.
  • Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны “Б” ангиллын тусгай зөвшөөрөл (Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ).Тендерийн баталгааны дүн: 1,531,700 /Нэг сая таван зуун гучин нэгэн мянга долоон зуун/ төгрөг. 

Тендерийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn )-д цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 50 минутад цахимаар нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn )-ээс, бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс, 2-р давхар 202 тоот өрөө. Утас: 11-310103 /дотуур утас 4155, 4305, 4310/

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК