Видео хурлын төхөөрөмж нийлүүлэх тухай

2021-03-23


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Видео хурлын төхөөрөмж нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах ажиллагааны систем (www.tender.gov.mn)-ээс авах ба тендерт оролцох бол эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянган/ төгрөгийг цахимаар холбогдох дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 (гуч) хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 

Үүнд: 

  • 2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг  ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/
  • 2019, 2020 онуудын тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
  • 2019, 2020 онуудад ашигтай ажилласан байна.
  • 2019, 2020 онуудын аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй Видео хурлын төхөөрөмжийг гэрээгээр нийлүүлсэн байна.

Тендерийн хамт 750,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй 

Дотоодын давуу эрх тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн  Утас: 9913-5932

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК