СЕРВЕР НИЙЛҮҮЛЭХ

2021-03-10


Төрийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг Сервер нийлүүлэх байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна. 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан, авах ба эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянган/ төгрөгийг холбогдох дансанд  тушаан оролцоно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

•   2019, 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг  ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/

•   2019, 2020 он тус бүрийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

•   2019, 2020 онуудад ашигтай ажилласан байх

• 2019, 2020 онуудын аль нэг жилд  ижил төрлийн Сервер нийлүүлж, суурилуулж байсан гэрээний  үнийн дүнгийн нийлбэр нь санал болгож буй үнийн дүнгийн  50 /тавин/ хувиас багагүй байх

• Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.

 

Тендерийн баталгааны үнийн дүн: 10,400,000 /Арван сая дөрвөн зуун мянга / төгрөг байна. 

Тендерийг 2021 оны  4-р сарын 10-ны 10 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn гэсэн цахим хуудсаар дамжуулан ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 20 минутад цахимаар нээнэ.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Холбоочдын гудамж, 

Төрийн банкны төв 2-р байр, Ерөнхий Үйлчилгээний хэлтэс 2-р давхар, 202 тоот өрөө

Худалдан авалт хариуцсан мэргэжилтэн Г.Пүрэвдорж Утас: 99135932  

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2021 Төрийн банк ХХК