ТӨРИЙН БАНК ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН “АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ”-ИЙН ХҮСЭЛТИЙГ АВЧ ЭХЭЛЛЭЭ

2021-02-22


КОВИД19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх, зах зээлийн идэвхжлийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Тус төлөвлөгөөнд Ажлын байрыг дэмжих зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зээл, Залуучуудад зориулсан орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зээл, Монголбанкны репо санхүүжилтийн зээлийг олгохоор тусгасан байна.Төрийн банк нь дээрх зээлүүдийг олгохоор бэлтгэл ажлуудыг үе шаттайгаар хангаж байна.

Төрийн банк нь 100 хувь төрийн өмчит банк болохын хувьд Засгийн газрын шийдвэр, бодлогыг хамгийн түрүүнд хэрэгжүүлж, манлайлан ажилладаг ба 2020 оны эхний улирлаас дэлхий даяар цар тахал гарч, эдийн засаг агшиж эхэлсэнтэй холбоотойгоор зээлийн хүүг бууруулах,  цар тахлын нөлөөгөөр орлого доголдсон, санхүүгийн хүндрэлд орсон харилцагчдийн зээлийн гэрээний бүтцэд өөрчлөлт оруулах, бүх төрлийн зээлийг хэвийн олгох, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх, тэтгэвэр, тэтгэмж, халамжийн үйлчилгээг цаг тухайд нь олгох ажлыг шуурхай зохион байгуулж ирсэн.

Тэгвэл Төрийн банк Засгийн газрын дээрх төлөвлөгөөний хүрээнд эхний ээлжид  Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан гурван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-д  хамрагдах хүсэлтэй харилцагчдын хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэллээ.

Эрхэм харилцагч та энд дарж зээлийн хүсэлтээ илгээнэ үү. 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК