МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДЭД БҮТЦИЙН ХЭЛТЭСТ СИСТЕМИЙН АДМИНИСТРАТОР СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА.

2021-02-03


АЖЛЫН БАЙРНЫ ҮНДСЭН ЗОРИЛГО: 

Банкны сервер систем, тоног төхөөрөмжүүд болон дата төвийн найдвартай ажиллагааг хариуцан хэрэгцээт судалгаа, сайжруулалт, шинэчлэлтийг хийж, шинэ технологийг нэвтрүүлэх, банкны системийн тасралтгүй, аюулгүй, найдвартай байдлыг ханган ажиллах 

АЖИЛТАНД ТАВИГДАХ МЭРГЭЖИЛ, ТУРШЛАГЫН ШААРДЛАГА:

Үндсэн мэргэжлийн туршлага:

• Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй; 

• Мэргэжлийн чиглэлээр 1 жил буюу түүнээс дээш хугацаанд ажилласан ажлын туршлагатай;  

• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх; 

• Windows, Linux сервер үйлдлийн системийн талаар ахисан түвшиний мэдлэгтэй

• Сүлжээний талаар ерөнхий мэдлэгтэй байх

• Өгөгдлийн сангийн талаар ерөнхий мэдлэгтэй байх

• Програмчлалын талаар ерөнхий мэдлэгтэй байх

• Virtualization, Cloud computing талаар ерөнхий мэдлэгтэй байх

• Мэргэжлийн сертификаттай бол давуу тал болно

Туслах  мэргэжлийн туршлага

• Харилцааны өндөр соёлтой;

• Багаар хамтран ажиллах чадвартай;

• Үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;

• Тууштай, хөдөлмөрч, ажилдаа идэвхи санаачилгатай;

• Өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэхийг эрмэлздэг байх;

• Шөнө оройн цаг, амралтын өдрөөр ажиллах ачааллыг даах чадвартай байх;

• Асуудал боловсруулах, дүгнэлт гаргах, судалгаа шинжилгээ хийх чадвартай

• Баримт бичиг боловсруулах, хөтлөх, тайлагнах чадвартай

Дээрх ажлын байрыг сонирхсон ажил горилогчид 2021 оны 03 дугаар  сарын  01-ний  өдрийг дуустал Төрийн банкны вэб сайтаар орж, онлайн анкетаа ирүүлнэ үү. 

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК