Төрийн банкны картуудаа ЦАХИМ ХЭТЭВЧИНДЭЭ хийгээрэй

2020-08-17


Хэтэвч ашиглахгүй, зөвхөн гар утастайгаа байхад бүх төлбөр тооцоогоо хийгээд явах боломжийг технологийн хөгжил бидэнд олгож байна. Төрийн банк нь өөрийн харилцагчдынхаа санхүүгийн төлбөр тооцооны ажлыг хөнгөвчлөх зорилгоор QPay цахим хэтэвчийн системд нэгдэн орлоо.

QPay цахим хэтэвч нь таны өдөр тутам биедээ авч явдаг бүх банкны төлбөрийн карт болон хэрэглээний картуудыг цахим хэлбэрт шилжүүлж чадсан ухаалаг гар утасны аппликейшн юм. Ингэснээр хэрэглэгч та Төрийн банкны картаар хийгдэх төлбөр тооцоогоо ямар ч гүйлгээний шимтгэлгүй, хурдан, хялбараар олон улсын нууцлалын стандартын дагуу гар утаснаасаа гүйцэтгэх боломжтой болж байна.

Цаашид бид UnionPay олон улсын төлбөрийн компанитай хамтран QPay цахим хэтэвчийн хэрэглэгчдийг дэлхийн болон дотоодын 30 гаруй улсын 28 сая үйлчилгээний газруудаар ямар ч нэмэлт төлбөр, сарын хураамж, шимтгэлгүйгээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна.

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2020 Төрийн банк ХХК