ТоС хөтөлбөрийн тодорхойлолт

2020-08-13


 

Тогтвортой санхүүжилтийг хүрээнд ТоС хөтөлбөрийг дараах байдлаар тодорхойлсон болно:

“Тогтвортой санхүүжилт нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг харгалзах, сөрөг үр дагавар үүсгэхээр бол түүнийг бууруулах арга хэмжээ авах, ноцтой хохирол учруулж болзошгүй бол санхүүжүүлэхээс татгалзах хүртэл шийдвэр гаргах, түүнчлэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллах тухай ойлголт юм."


Тогтвортой санхүүжилтийн бүрдэл хэсэг

 

1. Эрсдэлийн удирдлага

 

Эрсдэлийн удирдлага нь тогтвортой санхүүжилтийн үндсэн бүрдэл хэсэг бөгөөд үүний дагуу банк нь өөрийн, харилцагчийн болон гуравдагч тал, ханган нийлүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаанаас учирч болох байгаль орчин, нийгмийн эрсдэлийг тодорхойлж, түүнд тулгуурлан эрсдэлийг удирдах, бууруулахад чиглэсэн оновчтой, үр дүнтэй урьдчилан сэргийлэх дотоод бодлого, журам болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, мөрдөн ажиллана.

 

2. Ногоон зээл

 

Үүний дагуу банк нь байгаль орчин, нийгэмд ээлтэй ногоон бизнес, үйл ажиллагааг дэмжих бүтээгдэхүүн, хөтөлбөр, тусгай урамшуулал бий болгох замаар өөрийн банкны ногоон зээл, санхүүжилтийн багцыг нэмэгдүүлнэ. Байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес гэдэгт хүлэмжийн хийн ялгарал болон агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, хог хаягдал багатай, цэвэр буюу байгаль орчин, нийгэмд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээг нэвтрүүлэх, цаашлаад шинэ ажлын байр бий болгох, хүний эрүүл мэнд, амьдрах орчныг сайжруулах төслүүдийг ойлгоно.

 

3. Үлгэрлэн манлайлах

 

Банк нь харилцагчаас шаардаж буй байгаль орчин, нийгмийн шаардлагыг дотоод үйл ажиллагаандаа үлгэрлэн хэрэгжүүлж,банкны үйл ажиллагааг ус, цаас, эрчим хүчний хэмнэлттэй явуулан, авилга, шударга бус өрсөлдөөн, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг үл тэвчих бодлогыг баримталж, ил тод тайлагнал, зохистой засаглал, ёс зүйтэй үйл ажиллагаа, эрх тэгш байдлыг эрхэмлэн ажиллана. Зээлийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгмийн эрсдэлийг авч үзэх дараалал:

 

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК