“МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-Г ХЭН САЙН ЯРИХ ВЭ? УРАЛДААНДАА ОРОЛЦООД ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖИЙН ЭЗЭН БОЛООРОЙ.

2020-05-27


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хөл хориотой энэ цаг үед Төрийн банкны хүүхдийн хадгаламж эзэмшигч бяцхан харилцагчдынхаа дунд “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”-г хэн сайн ярих вэ? онлайн уралдаан зарлаж байна.

Хэрхэн оролцох:
• Хүүхдэд зориулсан Монголын нууц товчоо I дэвтрийн хавсаргасан 4 сэдвээс 1 сэдвийг сонгож, өөрийн үгээр ярьж бичлэгээр Төрийн банкны Фэйсбүүк хуудсанд ирүүлэхэд л хангалттай.

Тавигдах шаардлага: 
 Төрийн банканд хүүхдийн хадгаламжтай байх;
 10 хүртэлх насны хүүхдүүд оролцоно;
 Бичлэг нь зохиомжтой, шаардлага хангахуйц байх; 
 Хамгийн ихдээ 2 минутын бичлэг байх;
 2020.05.19-05.21-ний өдрийг дуустал хугацаанд бичлэгийг хүлээн авна.

Шалгаруулалт:
• 2020.05.22-05.25-ыг дуустал хугацаанд Төрийн банкны Фэйсбүүк хуудсанд байршуулан хамгийн их “Views”- ээр нь тодруулна;
• Ирүүлсэн видеоны зохиомжоор 10 хүртэл нэмэлт оноо өгнө. 

Уралдааны шагналын сан:
• Нийт ирүүлсэн бичлэгүүдээс 10 ялагчийг тодруулна;
• Ялагч тус бүр хадгаламжиндаа 300 мянган төгрөг нэмүүлэх эрх ;
• Хүүхдэд зориулсан Монголын нууц товчооны II дэвтрийг бэлгэнд авна;
• Төрийн банкны хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай контентд оролцох эрхийг эзэн болно;
• Төрийн банкны гарын бэлэг

ЭНДЭЭС ЗАГВАР ХАРНА УУ

Гялс банк

Ухаалаг гар утас болон таблетанд зориулсан ‘Gyals Bank’ аппликейшн нь интернэтийн сүлжээ бүхий хаанаас ч банкны үйлчилгээг авах боломжийг бүрдүүлдэг.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, бага тойруу 7/1

УТАС

1800-1881

© 2009-2024 Төрийн банк ХК